НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Нэг.Нийтлэг үндэслэл

1. Бид хэрэглэгч таны хувийн мэдээллийг хүндэтгэж, хуулийн хүрээнд хамгаалж, чанд хадгалах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь бидний хувьд маш чухал юм.

2. Энэхүү Нууцлалын бодлого /цаашид “баримт бичиг” гэх/ нь Смарт эрдэнэт аппликейшн (цаашид апп гэх) таны ямар мэдээллийг, ямар зорилгоор цуглуулж, ашиглаж, хадгалдаг талаарх мэдээллийг хүргэхэд оршино.

3. Энэ баримт бичгийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн боловсруулсан болно.

4. Монгол Контент ХХК нь Смарт эрдэнэт төслийн албан ёсны хамтрагч бөгөөд цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулна. Мөн хэрэглэгч таны мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх болно.

Хоёр.Нэр томъёоны тайлбар

1. Хэрэглэгч: Смарт эрдэнэт апп-ын албан ёсны, ухаалаг гар утасны хувилбарыг татан авч, аккаунт үүсгэн өөрт хэрэгтэй тээврийн хэрэгсэл дуудах дуудлагын үйлчилгээ, ахуй үйлчилгээ, төрийн үйлчилгээ, чат авч буй хувь хүн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.5-т зааснаар “мэдээллийн эзэн” гэж ойлгоно.

2. Жолооч: Орхог аймгийн ЗДТГ-тай Замын унаа үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан апп-ын хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж буй жолооч хэлнэ.

3. Цахим тодорхойлогч: Хүнийг цахим орчинд тодорхойлох мэдээллийн системийн нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээ, харилцаа холбооны утастай болон утасгүй технологийн хаяг, бусад төрлийн төхөөрөмж, мэдээллийн систем дэх мэдээллийг хэлнэ.

Гурав.Хүний хувийн мэдээлэл гэж юу вэ?

1. Хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ. Хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11/

2. Хүний эмзэг мэдээлэлд үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл зэрэг хамаарна. Хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.12/

3. Смар эрдэнэт эрүүл мэндийн хэсэг нь ХУР системтэй холбогдож байгаа бөгөөд бид хэрэглэгчийн эрүүл мэндтэй холбоотой хувийн мэдээллийг системд хадгалаагүй болно.

Дөрөв.Хэрэглэгчийн ямар мэдээллийг хэрхэн цуглуулдаг вэ?

Утасны дугаар

Хэрэглэгч аккаунт үүсгэхийн тулд утасны дугаараар нэвтэрнэ. Мөн апп ашиглахад хэрэглэгч утасны дугаараа зайлшгүй бүртгүүлэх шаардлагатай бөгөөд энэ мэдээлэл нь хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжгүй мэдээлэл тул хүний хувийн мэдээлэлд хамаарахгүй болно.

Цахим шуудан

Хэрэглэгч апп-д дахин нэвтрэхэд хялбар байх болон хэрэглэгчид төлбөрийн ибаримт олгох зорилгоор цахим шууданд холболт хийж аккаунт үүсгэдэг. Энэ мэдээлэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу цахим тодорхойлогч буюу хүний хувийн мэдээлэлд хамаарна.

Апп ашиглах явцад:

Байршил

Хэрэглэгч апп-аар такси дуудлага өгөх үед хэрэглэгчтэй хамгийн ойр жолоочтой холбох зорилгоор хэрэглэгчийн байршлын мэдээллийг авдаг. Мөн хэрэглэгчийн аяллын мэдээлийг апп-д өөрт нь харагдах байдлаар байршуулдаг. Энэ мэдээлэл нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл юм.

Гэрийн хаяг, ажлын газрын хаяг

Хэрэглэгч өөрийн хүсэлтээр гэрийн хаяг, ажлын хаягийг өөрийн утас дээр апп татсны дараа оруулж болох бөгөөд энэ хаягийг систем хадгалахгүй. Харин хэрэглэгч дараагийн дуудлагыг шуурхай хийхэд эдгээр хаягийг өөрөө сонгон хэрэглэх боломжтой. Энэ мэдээллүүд нь хэрэглэгчийн байршлын болон оршин суугаа хаягийн мэдээлэл буюу хүний хувийн мэдээлэлд хамаарах хэдий ч системд зөвхөн хэрэглэгч өөрийн сонголтоор хэрэглэнэ.

Тав.Хэрэглэгчийн мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?

Утасны дугаар: Жолооч хэрэглэгчтэй холбогдож очиж авах хаяг тодруулахад ашиглана.

Цахим шуудан: Хэрэглэгчид төлбөрийн И-баримт илгээх зорилгоор ашиглана

Байршил(Location permission): Хэрэглэгч апп-аас такси дуудлага өгөхийн тулд түүний байршлыг тодруулах шаардлагатай. Учир нь хэрэглэгчтэй хамгийн ойр байгаа жолоочтой холбож өгөх зорилготой мөн хэрэглэгч апп-с хүссэн үедээ өөрийн аяллын мэдээллийг харах, такси үйлчилгээний зардлаа хянах боломжтой юм.

Гэрийн хаяг, ажлын газрын хаяг: Энэ мэдээллийг хэрэглэгч дуудлага өгөхдөө өөрийн гар утас дахь апп.д оруулснаар сонгон ашигласан тохиолдолд жолооч хэрэглэгчийг очиж авах, хүргэхэд ашиглана.

Хэрэглэгчийн зураг(Image permission): Смарт эрдэнэт апп нь дахивар бүтээгдэхүүн хүлээн авах цэс, хотын захиргаа цэсийн эрсдэл мэдээлэх, хөгжлийн санал илгээх хэсгүүдэд хэрэглэгчийн гараас зураг оруулж мэдээллээ баталгаажуулахыг шаарддаг. Мөн такси үйлчилгээнд таксины жолоочоор бүртгүүлэх хүсэлт илгээх, ахуй үйлчилгээ хэсэгт өөрийн үйлчилгээгээ бүртгүүлэх хүсэлт илгээх үед хэрэглэгчийн гараас зураг оруулж өөрийн мэдээллээ баталгаажуулахыг шаарддаг. Бид хэрэглэгчийн гараас оруулсан зургийг үнэн зөв мэдээлэл илгээж байгаа эсэхийг шалгахад ашигладаг бөгөөд бусдад задруулах болон хууль бус байдлаар ашиглахгүй.

Зургаа. Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу Орхон аймаг ЗДТГ мэдээлэл хариуцагч болохынхоо хувьд хэрэглэгчийн хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглахгүй байх, хамгаалах, аюулгүй орчинд хадгалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу “Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах журам”ыг дотоод үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.

2. Хэрэглэгч таны мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх болно.

Долоо.Мэдээллийн эзний зөвшөөрөв

1. Хэрэглэгч Смарт эрдэнэт аппликейшнийг татан авч, аккаунт үүсгэн мэдээллээ илгээснээр мэдээлэл ашиглах зөвшөөрөл өгсөнд тооцно. Энэ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт нийцэж байгаа болно.

Найм.Мэдээлэл устгах

1.Хэрэглэгч мэдээлэл устгах хүсэлтээ itd@mongolcontent.mn хаяг имэйл бичиж өгөх боломжтой. Апп мэдээлэл устгах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор устгана.

Ес.Баримт бичгийн шинэчлэлт, мэдэгдэл

1. Энэхүү баримт бичгийг Орхон аймаг ЗДТГ хэдийд ч шинэчилж болох бөгөөд уг шинэчлэлтийг Нийтлэгдсэн огноо-оор илэрхийлж, мэдэгдэх болно.

ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРӨВ

Нийтлэгдсэн огноо: 2023 оны 05 сарын 16 өдөр